монгол бахархалын өдрөөр манай хамт олон
Орхон аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол бахархалын өдрийг угтан Шагай сэдвээр 30 арга зүйг боловсруулж сургалтын хэрэглэгдэхүүн хийх, сургалтын үйлийн орчинг бүрдүүлэхэд 2530 ширхэг шагай, 87 ширхэг олбог, хөлөгт болон бусад тоглоом 60 ширхэгийг хийж “Монгол наадгай - Монгол хувцас бидний бахархал “ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд эцэг эх хамт олноороо хамтран ажилалаа.Уг арга хэмжээнд орон нутгийн удирдлагуудад урилга хүргүүлснээс Баян-Өндөр сумын соёл,спорт боловсрол хариуцсан ажилтан С.Сэрээтэрдорж хүрэлцэн ирлээ.
Цэцэрлэгийн хэмжээнд 176 хүүхэд,25 ажилтан хамрагдаж монгол дээлээрээ гоёж, монгол наадгайгаар наадан загварын үзүүлбэр үзүүлэх зэрэг арга хэмээнд идэвхтэй оролцон үйл ажиллагаагаа Эрдэнэт, ТV -10, Мэдээллийн бирж зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сурталчиллаа
0 comments :
Post a Comment