Орхон аймгийн 8 – р цэцэрлэгийн бүлгүүдийн
дунд “ Хүүхэд
бүр монгол ардын дуу “ сэдэвт ардын дууны наадмын 1-р шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Наадам “ Ардын дууч анги” , “ Гоцлол “ гэсэн 2 төрлөөр
зохион байгуулагдаж “ Ардын дууч анги “
– ийн төрөлд 6 бүлгийн 148 хүүхэд, гоцлол төрөлд 8
хүүхэд авьяас билгээ сорьсноос ахлах насны ангилалд Нархан бүлгийн Э.Батпүрэв
“ Хотгойдын унага” дуугаар, бага насны ангилалд Янзага
бүлгийн П.Алтанзул “ Могой хээр” дуугаар тус тус
шалгарч 2 – р шатны тэмцээнд оролцох эрх, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор,
мөн “Ардын
дууч анги” - иар Э.Алтанзагас
багштай Нархан бүлэг монгол ардын дуу “
Хожгор Тожгор 2 “ дуугаар шалгарч 2 – р шатны шалгаруулалтанд оролцох
эрх,сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор, бага
насны ангилалд Н.Ганцолмон багштай Дэгдээхий бүлэг
монгол ардын дуу “ Агсал “ дуугаар шалгарч 2 – р шатны тэмцээнд оролцох
эрх, өрж байгуулах тоглоомоор тус тус
шагнууллаа.
“ Хүүхэд бүр монгол ардын дуу” наадамд урилгаар БСГ – ын
мэргэжилтэн Л.Тайвантуул оролцож наадмын үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгч,
Эрдэнэт өег ХХК – ийн гүйцэтгэх захирал Баярмаа
оролцож хүрэлцэн ирж наадмыг ивээн тэтгэж байгууллагын 80,000
төгрөгний тоглоомоор хүүхдүүдийг урамшуулсан нь наадмын шинэлэг тал байсны
зэрэгцээ цаашид тэмцээний зохион байгуулалт дээр анхаарч багш бүр 1 ажил
хариуцан авч ажиллах, эцэг эхээс санал асуулга авах, хүүхдүүдийн тайзны соёл,
дууны сонголтонд анхаарч ажиллах шаардлагатай нь харагдаж байлаа.
Хүүхдүүдээ дэмжин урам хайрлаж 6 бүлгийн 67 эцэг эх оролцлоо.
1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулсан хөгжмийн багш Б.Мөнхтуяа, амжилттай бэлтгэж оролцсон багш , хүүхдүүддээ амжилт хүсье . 8 цэцэрлэгийн захиргаа
0 comments :
Post a Comment