СУРГУУЛИЙН
ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
2008 оны 05 сарын 23
БАГШИЙН
ЭРХ /12 –р зүйл/
12.1 СӨБ-ын байгууллагад СӨБ-ын чиглэлээр дипломын болон
түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана.
12.2. Багш нь
багшлах эрхтэй байна
12.3. Багшид заах аргач багш , тэргүүлэх багш , зөвлөх
багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.
12.4. Багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил
дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн,
бүсчилсэн болон зайны хэлбэрээр зохион байгуулахад боловсролын тухай
хуулийн 16 дугаар зүйлд заасан байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар
хангана.
12.5. Багш боловсролын тухай хуулийн 43.1 дэх хэсэгт
заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
12.6. Эцэг, эх, асран хамгаалагчаас шалтгаалан багш илүү
цагаар ажилласан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчаас төлбөр авах асуудлыг
цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэр , эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан
гэрээний дагуу зохицуулна.
12.7. Багш нь боловсролын тухай хуулийн 44,1-д заасан
эрхээс гадна хүүхдийн сургалтын ажил , эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт
сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох , хориглоход биечлэн
оролцох эрх эдэлнэ.
БАГШИЙН
ҮҮРЭГ/
Багш Боловсролын
тухай хуулийн 44,2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй.
12.8.1 Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлэх
12.8.2. Холбогдох хууль тогтоомж, дүрэм,
журам , цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрийг
мөрдөх , тэдгээрийг эцэг эх , асран хамгаалагч иргэдэд сурталчлах.
12.8.3. СӨБ-ын стандарт, СӨБ-ын талаар баримтлах
бодлогыг хэрэгжүүлж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх.
12.8.4. Хүүхдийн
эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах тохиолдолд эцэг, эх, асран
хамгаалагчтай заавал зөвшилцөх.
12.8.5. Хүүхдийн
авьяас чадвар , сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх,
асран хамгаалагчтай хамтран ажиллах , тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх ,
туслалцаа үзүүлэх .
12.8.6. Сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр
хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах.
12.8.7. Хүүхдийн
эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар цэцэрлэгийн эмч болон эцэг эх, асран
хамгаалагчид шаардлгатай мэдээлэл өгөх.
12.8.8.
Эрүүл мэндийн
шинжилгээ, үзлэгт тогтмол хамрагдах.
ТУСЛАХ
БАГШИЙН ЭРХ ҮҮРЭГ /13-р зүйл/
13.1.1.
Бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм нормативыг хангах.
13.1.2. Хүүхэд бүрийг асран халамжлах , эрүүл мэнд, ариун
цэврийн зөв дадал , хэвшилтэй болоход туслах.
13.1.3. Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ
асрах хөгжүүлэх нь туслалцаа үзүүлэх.
13.1.4.
Хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад
үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах.
13.1.5. Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хамрагдах
13.1.6. Мэргэжлийн сургалтад хамрагдах нөхцөлөөр
хангагдах
ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
/14-р
зүйл//
ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ
14.1.1. Хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж , үйлчилгээний хэлбэрийг
сонгох
14.1.2. Цэцэрлэгийн сургалтын орчин , хүнсний эрүүл ахуй,
аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт гомдол гаргах.
14.1.3. Хүүхдийнхээ эрүүл мэнд өсөлт хөгжил , боловсролын
асуудлаар мэдээлэл, зөвлөгөө , туслалцаа авах
14.1.4. СӨБ-ын үйлчилгээ , багшийн үйл ажиллагаатай
холбогдох асуудлаар хяналт тавьж , санал гаргах
14.1.5. Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан
өөрөөс гаргасан зардал , хандивын зарцуулалт , ашиглалтын талаар мэдээлэл авах
, хяналт тавих
14.1.6. Цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал , хөтөлбөр
дүрэм, журам боловсруулах, шийдвэр гаргахад оролцох.
ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ
14.2.1. СӨБ-ын сургалтанд хамрагдаж байгааа хүүхдийн
хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах.
14.2.2. Хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд СӨБ- ын
үйлчилгээнд заавал хамруулах , сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах
14.2.3. Хүүхдээ СӨБ-ын үйлчилгээнд хамруулахын
өмнө эрүүл мэндийн үзлэг , шинжилгээ заавал хийх , дархлаажуулалтад хамруулах.
14.2.4. СӨБ-ын үйлчилгээнд хүүхдээ
хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах
14.2.5. Өөрийн ажил ,мэргэжлийн онцлогийн
дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд
оролцож , дэмжиж туслах
14.2.6. Хүүхэд сурч хүмүүжих ,
хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах
>>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
>>>>> Download LINK
>>>>> Download Now
>>>>> Download Full
>>>>> Download LINK