Хүүхэд бидний толь

Томчууд бид заримдаа хүүхдийнхээ хэлж ярьж буй үг, хийж буй үйлдлийг нь “ Хэзээ хаанаас сурчих ваа?”, “ Хэнээс сурсан юм бол?” гэх мэтээр гайхах үе олон тохиолддог. Харин хүүхэд маань өдөр тутмын амьдралаасаа санамсаргүйгээр байнга суралцаж байдаг. Тэд аливаа зүйлийг энэ нь буруу, энэ нь зөв гэж ялгаж салгах чадвар сул хөгжсөн байдаг учраас “ яг байгаа чигээр нь” хүлээн авдаг.
Жишээ нь: та утсаар ярих үедээ “ Найз нь өнөөдөр ажлаасаа хоцорчихлоо. Чи намайг өвчтэй байгаа, эмнэлэгт үзүүлээд ирнэ гээд даргад хэлчихээрэй” гээд ярьсан ярианаас хүүхэд “ Хэрвээ ажлаасаа хоцорвол өвчтэй, эмнэлэгт үзүүлнэ гэж худлаа хэлж болдог юм байна.” гэж ойлгоно. Харин дараа нь өөрөө цэцэрлэгээсээ, сургуулиасаа хоцорсон үедээ танд “ Ааваа, та намайг багшид эмнэлэг яваад ирлээ гэж хэлээрэй” гэж хэлэхийг ч үгүйсгэх аргаүй ээ
Share on Google Plus

Орхон аймгийн 8-р цэцэрлэг

Тус цэцэрлэг нь .....
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment