Сэтгэл
зүйчдийн хэлснээр хичээлдээ гэнэт муудах, зан авирт өөрчлөлт гарах нь
тухайн хүүхдэд асуудал тулгарч буйг харуулдаг төдийгүй эцэг эхийн
анхаарал чухал болсны шинж гэдгийг илэрхийлдэг.
Өөртөө итгэлгүй байдал ажиглагдана
Хүүхэд
тань өөртөө итгэхгүй, аливаа зүйлийг туршиж үзэхдээ дандаа айж эмээх,
залхуу болсон мэт харагдвал хүүхэддээ хэлсэн үг, зандарсан уурандаа
хэлсэн бүгдийг санах гээд үзээрэй. Хүүхэд өөрсдийг нь өөр хэн нэгэнтэй
харьцуулахад өөртөө итгэлгүй болж, бүхий л зүйлд “Ээж, аав намайг
чадахгүй, арчаагүй гэсэн” хэмээн бодож шинэ зүйл хийхээс жийрхдэг
талтай.
Гэрийн даалгавар хийхдээ хойрго ханддаг
Гэрийн
даалгавраа аргалах маягаар хийгээд байвал хүүхдэд тусламж хэрэгтэй
болжээ. Хүүхэд өөрийн сул дорой байдлыг нуухын тулд ямар ч зүйлийг
хөнгөн, амархан мэт хийдэг. Тэднийг зөв төлөвшилтэй болгохын тулд
багаас нь удаан тэвчээртэй суулгадаг, олон талын авъяас шаардсан, ухаан
хөгжүүлдэг тоглоом тоглуулж байгаарай. Ингэж чадвал хүүхэд ухаалаг,
тэвчээртэй болж төлөвшдөг сайн талтай.
Сургуульдаа явах дургүй болох
Өмнө
нь сургуульдаа явна гэхээр баярладаг байсан бол одоо эсрэгээрээ
болжээ. Энэ тохиолдолд хүүхэдтэйгээ ярилцаж, шийдлийг олох хэрэгтэй.
Анги, хамт олонтой холбоотой асуудал гарсан болохоор зугатааж байгаа
юм. Найз нөхдөөс нь юу болсныг асуугаарай.
Зан байдал нь өөрчлөгдөнө
Хүүхдийн
зан араншин хэрхэн өөрчлөгдөж байгааг хараарай. Та ямар нэг зүйл
анзаарсан бол тэр даруй загнах гэж яаралгүй ярилцаарай. Тэд зөөлөн,
аядуу ярихад дуртай байдгийг бүү март.
Багш нар нь ч шүүмжилнэ
Багш
нар “Таны хүүхэд сурлагандаа муудаад байна”, “Өнөөдөр ийм асуудал
гаргасан хүүхэддээ анхаараач ээ” гээд залгаад эхэлсэн бол аюул дэгдлээ
гэсэн үг. Ийм учир хүүхдийнхээ багштай ойр байж, утас, интернэтээр
тогтмол холбоотой байгаарай. Гэхдээ хүүхэддээ хэлээд хэрэггүй шүү.
Тэдэнд эвгүй санагдаж, ээж, аав надад итгэдэггүй юм байна хэмээн
бодно.
Ээжүүддээ хэлэхэд хүүхэддээ анхаарлаа байнга хандуулаарай. Хүүхэд байнгын халамж анхаарал хүсдэг гэдгийг мартаж болохгүй
0 comments :
Post a Comment